×

musicagencymn's video: Morin khuur 2015

@Morin khuur 2015 / оны шилдэг дуу шалгаруулах наадам
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бvр зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур-2015" наадмын хүндэтгэлийн тоглолт 1 сарын 28-ны 19 цагт Соёлын Төв Өргөөнд болох гэж байна. “Морин Хуур” наадам нь дууны урын сан, дууны ая, аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр баяжуулсан, үндэсний дууны санг бүрдүүлэх зорилготой бөгөөд мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт тэнцсэн, чанартай дууны бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн хамгийн том дууны наадам юм. 29 дэх жилдээ болж буй тус наадамд ТШ, АЖ хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, УГЗ Д.Баттөмөр, Б.Бямбабаяр, Ц.Пүрэвхүү, Д.Цэцэрлэг, Т.Сэр-Од, МУГЖ Г.Тэрбиш, Б.Магсаржав зэрэг дууны мастеруудаас гадна Баян-Өлгий, Увс, Хэнтий, Орхон аймгийн хөгжмийн зохиолчид оролцож, нийт 93 бүтээл өрсөлдснөөс 2-р шатны шалгаруулалтад 25 шилдэг дуу тунаж үлдээд байна. Эдгээр шилдэг 25 дууг УГЖ Ц.Төвшинтөгс, Х. Болормаа, МУСТА дуучин Г. Эрдэнэтунгалаг, ДБЭТ-ын дуучин Б. Анхбаяр, Univers Best Song - наадмын шагналт Дэлгэрбаяр, “Хурд” хамтлаг нар хүндэтгэлийн тоглолтонд амилуулна. Хүндэтгэлийн тоглолтын үеэр Гранпри, 1, 2, 3-р байр тусгай шагнал нийт 5 дууг шалгаруулна. “Морин хуур-2015” наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр "Ажнай" корпораци, Капитрон Банк, ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, хамтран зохион байгуулагчаар БСШУЯ, МҮОНТВ, дэмжигч байгууллагаар Нийслэлийн Улаанбаатар чуулга, Соёлын төв өргөө, Улсын филармони, хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчээр Эх орон ТВ, UBS ТВ, МҮОНР, MGL радио, Р3 радио зэрэг байгууллагууд ажиллаж байна. Урлагийн нэрт мастеруудын өрсөлдөж буй тус наадмын хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг ticket.mn онлайнаар борлуулж, соёлын төв өргөөний билетийн кассаар худалдаалж байна. Тасалбар захиалгын утас 9916 7471,

0

0
musicagencymn
Subscribers
11.2K
Total Post
102
Total Views
660K
Avg. Views
13.2K
View Profile
This video was published on 2016-01-23 14:13:40 GMT by @musicagencymn on Youtube. musicagencymn has total 11.2K subscribers on Youtube and has a total of 102 video.This video has received 0 Likes which are lower than the average likes that musicagencymn gets . @musicagencymn receives an average views of 13.2K per video on Youtube.This video has received 0 comments which are lower than the average comments that musicagencymn gets . Overall the views for this video was lower than the average for the profile.

Other post by @musicagencymn